2026 оны арван нэгдүгээр сарын 28, бямба гарагbers.mn
BERS.mn

АНУ дахь Монголчуудад зориулсан мэдээллийн эх сурвалж

Нийгэм & Хамт олон

УИХ ард түмний төсвийг ард түмнээрээ хэлэлцүүлж байна

А

Админ

Нийтэлсэн 2026-09-28

УИХ ард түмний төсвийг ард түмнээрээ хэлэлцүүлж байна

Улсын Их Хурлын гишүүд, иргэд, олон нийт тухайн жилийн төсвийн төсөлтэй бүрэн танилцах, мэдээлэлтэй байх, үр дүнтэй ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр баталсан.

Ингэснээр тухайн жилийн төсвийн төслийг таван үе шаттайгаар хэлэлцдэг болсон. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Улсын Их Хурал төсвийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг хийж болно” хэмээн заасан байдаг.

Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурлын гишүүд энэ долоо хоногт орон нутагт ажиллаж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар иргэд, олон нийтэд танилцуулах уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна.

Энэ нь холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн жилийн улсын төсвийн төслийн хэлэлцүүлэгт олон нийтийн оролцоог хангах хүрээнд хэрэгжиж буй арга хэмжээ юм.

Хэлэлцүүлгээр иргэдийн санал, орон нутгийн хөгжлийн хэрэгцээ, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлүүдийг нэгтгэн улсын төсвийн төсөлд тусгах зорилготой бөгөөд төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл

Ачаалж байна...

Ижил ангиллын мэдээ

Колорадогийн Монгол сургууль 12-р сарын 13-нд баярын үдэшлэг хийнэ
Нийгэм & Хамт олон

Колорадогийн Монгол сургууль 12-р сарын 13-нд баярын үдэшлэг хийнэ

Колорадогийн Монгол сургууль 12-р сарын 13-нд Энглвүүд хотод гэр бүлд зориулсан Holiday Social арга хэмжээ зохион байгуулна. Сургууль Colorado Gives Day аяны хүрээнд 12-р сарын 8 хүртэл хандив цуглуулж байна.

Админ · 2026-11-28

Денвер хүүхдийн эрүүл хоолны төслүүдэд 25 сая доллар олгоно
Нийгэм & Хамт олон

Денвер хүүхдийн эрүүл хоолны төслүүдэд 25 сая доллар олгоно

Денвер хотын Healthy Food for Denver’s Kids хөтөлбөр 2027 оны төслүүдэд 25 сая хүртэлх доллар олгох уралдаанаа 11-р сарын 23-нд зарлалаа. Ашгийн бус байгууллагууд 2027 оны 1-р сарын 8 хүртэл сонирхлын захидал илгээх боломжтой.

Админ · 2026-11-27

Колорадо холимог статустай гэр бүлийн төлөө HUD-ийг шүүхэд өглөө
Нийгэм & Хамт олон

Колорадо холимог статустай гэр бүлийн төлөө HUD-ийг шүүхэд өглөө

Колорадо мужийн Ерөнхий прокурор 11-р сарын 23-нд өөр 21 прокурор, Пенсильванийн амбан захирагчийн хамт HUD-ийн шинэ дүрмийг шүүхэд өглөө. 12-р сарын 14-нөөс хэрэгжих уг дүрэм холимог статустай гэр бүлийн орон сууцны тусламжийг зогсоох эрсдэлтэй.

Админ · 2026-11-26