2026 оны наймдугаар сарын 21, баасан гарагbers.mn
BERS.mn

АНУ дахь Монголчуудад зориулсан мэдээллийн эх сурвалж

Боловсрол

Хятадын хоёр математикч Филдсийн медаль хүртлээ

А

Админ

Нийтэлсэн 2026-07-25

Хятадын хоёр математикч Филдсийн медаль хүртлээ

test

Хятадын математикч Хон Ван, Юй Дэн нар дэлхийн математикийн хамгийн нэр хүндтэй шагнал болох Филдсийн медалийг хүртсэн анхны Хятад улсын эрдэмтэд боллоо. Энэ жилийн шагналыг мөн АНУ-ын Жон Пардон, Канадын Жейкоб Цимерман нартай хамт хүртжээ.

Тодруулбал, 35 настай Хон Ван, 37 настай Юй Дэн нар математикчдыг 100 гаруй жилийн турш шийдэж чадаагүй байсан асуудлуудыг амжилттай тайлбарласнаараа энэхүү шагналын эзэн болсон байна. Мөн Хон Ван нь Филдсийн медаль хүртсэн гурав дахь эмэгтэй математикч болжээ.

Хон Ван Японы математикч Соичи Какеягийн 1917 онд дэвшүүлсэн геометрийн алдарт асуудлыг хамтран шийдсэн. Харин Юй Дэн Германы математикч Давид Хилбертийн 1900 онд дэвшүүлсэн "Хилбертийн зургаа дахь асуудал"-ыг хий төлөвийн бөөмсийн хөдөлгөөнийг судалснаар тайлбарлажээ.

Филдсийн медалийг дөрвөн жил тутам 40-өөс доош насны шилдэг математикчдад олгодог бөгөөд тус салбарын хамгийн өндөр нэр хүндтэй шагналд тооцогддог.

Энэ амжилт Хятадын олон нийтийн сүлжээнд өргөн хэлэлцэгдэж, олон хүн "Түүхэн мөч" хэмээн үнэлжээ. Хоёр эрдэмтэн хоёулаа Бээжингийн их сургуульд суралцаж, дараа нь АНУ, Францад боловсрол эзэмшин, одоо дэлхийн нэр хүндтэй их сургуулиудад багшилж байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл

Ачаалж байна...

Ижил ангиллын мэдээ