2026 оны наймдугаар сарын 21, баасан гарагbers.mn
BERS.mn

АНУ дахь Монголчуудад зориулсан мэдээллийн эх сурвалж

Нийгэм & Хамт олон

Тойм: Олон улсын төвд

А

Админ

Нийтэлсэн 2026-07-26

Тойм: Олон улсын төвд

Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсад айлчлах гадаадын хөл хөдөлгөөн тасарсангүй. Мөн баяр наадмын дараах их ажил эхэлж, төр, хувийн хэвшил гэлтгүй ханцуй шамлан ирэх намрын бэлтгэл ажилдаа орсон.

Улсын их баяр наадам болон аймаг, орон нутгийн наадмуудад шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний явц, илэрсэн зөрчлийн талаар Монголын үндэсний допингийн эсрэг төвийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны дарга С.Зүчиэс тодрууллаа.

-Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн шинжилгээнээс нэг бөхийн хариу хожидож гарсан мэдээлэл цацагдсан. Тухайн бөхийн шинжилгээний хариу бүрэн гарсан уу?

–Бүх бөхчүүдийн шинжилгээний хариу гарсан. Нэг бөхийн шинжилгээний хариу харьцангуй хожидож, өнгөрсөн баасан гарагт гарсан. Манай байгууллагын зүгээс хэний шинжилгээний хариу хоцорч ирсэн, хориотой бодис илэрсэн эсэх мэдээллийг мэдэхгүй. Учир нь манай байгууллага тагнуул, цагдаа зэрэг хууль хүчний байгууллагын хяналт дор бөхчүүдээс шинжилгээний сорьц авах, лабораторид хүргүүлэх ажлыг хариуцан ажилласан. Тухайн сорьцын лабораторийн хариуг Үндэсний бөхийн салбар хороо болон Үндэсний бөхийн комисс хүлээн авдаг.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл

Ачаалж байна...

Ижил ангиллын мэдээ